Би найзынхаа нөхрийн нууцыг мэдчихлээ найз эмэгтэйтэй хэлэх үгүйгээ мэдэхгүй байна. Яавал дээр вэ надад зөвлөөрэй. Арван жилээсээ зүү орох зайгүй найзалсаар одоо ажлын гараагаа эхлээд 2 жил болж байна. Энэ хугацаанд найз маань нөхөртэй болж хүүхэдтэй болсон. Миний бодлоор найз маань арай л дэндүү хүнтэй суусан. Хүний амьдрал надад хамаагүй гээд хаяж болох ч өвөр түрүүндээ орж өссөн улс тэгж чадахгүй юм. Найзуудыгаа уулзий гэхээр суг үсрээд гараад ирдэг байсан найз маань одоо 2-3 хоногийн өмнө уулзана шүү гэж хэлүүлж байж гарч ирдэг тэгээд нөхөр нь дөнгөж уулзаад байж байтал ирэх болж байна уу хурдан ирээ гэсээр байгаад муу найз маань нүд нь бүлтэгнээд л явчихна. Гэтэл хэд хоногийн өмнө тэрний нөхөр нь пабад өөр эмэгтэйтэй тэврэлдээд сууж байсан. Би хараад үнэхээр гайхсан найзыгаа юм уу гээд хартал биш байсан. Найзруугаа яриад хаа байгаа юм юу хийж байна энэ тэрээ гэж ярьж байгаад нөхөр чинь ажлаасаа ирээгүй байгаа юм гэсэн чинь "манай хүн ажил ихтэй гээд оройтно гэж байсан яасан" гэхээр нь яагаа ч үгүй л гэсэн. Тэр балиар хар юм найзыг маань гэрээс нь цухуйлгахгүй мөртлөө өөрөө заваараад явж байдаг яах уу?