"Хас" Ганхуягийг өдгөө "Ардын" Ч.Ганхуяг гэдгээр нь илүүтэй мэдэж, сайн таних биз ээ уншигч та. Түүнээс нэгэн шар хэвлэл ярилцлага авах санал тавихад тэрбээр өгөхгүй хэмээжээ. Үүнийхээ хариуд тус сэтгүүл доромжлолоор хариу барьсан гэнэ шүү. Энэ талаар Ч.Ганхуяг  “Саяхан Соронз сэтгүүлийн нүүрэн дээр гэр бүлээр минь тавьж байгаад сондгойрч, олны анхаарлыг татахыг донтогсод гээд тайлбар тавьчихсаныг харлаа. За байнга л гарч байдаг юм, байнга л бичүүлж байдаг юм гээд өнгөрүүлж болох. Гэхдээ нэг л биш. Дотор эвгүйцээд явлаа. Түрүүчийн долоо хоногт над руу хэд хэд залгаж, Соронз гэх сэтгүүлд яриа өгөөч гэсэн хүсэлтэнд татгалзсанд ингэж хариу барьж, өшөө авдаг байж. Би шар сэтгүүл, сонинд яриа өгөхгүй гэдгээ л хэлсэн юм. Хоёрт, тэд миний зургийг шуурч ирээд л дардаг болохоос би тэднийг зургийг минь аваад тавиад өгөөч гэж ганц удаа гуйж байгаагүй билээ. Яагаад өөрсдөө зургийг минь зөвшөөрөлгүй тавьчихаад намайг донтсон болгочихов оо? Би байдгаараа л байж байна: ажлаа хийж байна, амьдралаа авч явах гэж зүтгэж байна. Гуравт, энэ зурган дээр миний хүүхдүүдийг бас хавчуулчихаж. Миний хүүхдүүдийг доромжлон гутаахыг би хэнд ч харин зөвшөөрөхгүй. Одоо бол үзэлцэнэ. Тэр сэтгүүлчдийн ёс зүйн зөвлөл, шүүх, цагдаа хүртэл нь явна. Уучлаарай. Энэ бол зарчим.

Тиймээ, би үргэлж олны дунд, олон зүйл санаачилж, олныг нэг зүгт чиглүүлэх гэж махийж ирсэн. Энэ хорвоо намайг хүлээж авснаасаа илүү сайхан болоход би өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах ёстой, тэгэх урам зоригийг залууст өгөх ёстой, тэднийг манлайлах ёстой гэж ажилладаг. Хийсэн бүхэл зүйл минь тийм зорилготой байсан. Би сагс, хөлбөмбөг, цана, гүйлт гээд олон спортоор хичээлэхийг уриалан дууддаг. Найрсаг Улаанбаатарын хүрээнд зохиогддог марафонд түрүү жил гүйсэн, дэмжсэн. Энэ жил гүйсэн. Бүр олуулаа болж байгаад гүйсэн. Ингэснээрээ бахархаж байна. Харин үүнийг буруутгаж байгаа юм шиг зургийг урд хойгуур гүйж байж зураг дарчихаад ингэж доош хийсэнд дургуйцэж байна. Утгагүй, өөдгүй, хүний үнэргүй нөхөд. Эзэд нь гэж ямар новшнууд байдаг юм бол? Энэ сэтгүүлийг авахаа болихыг та бүгдэд уриалж байна. Хог” гэж өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Д.Ана