Вьетнамд Донг Тао үүлдрийн тахиа ихээр үржүүлдэг бөгөөд энэ тахианы мах тун амттайгаас гадна хөлийг нь тусад нь шарж иддэг аж. 

Тахианы хөлийг луугийн хөлтэй зүйрлэдэг ба хэмжээгээр хүний бугуй шиг өргөнтэй. Донг Тао үүлдрийн тахиаг хосоор нь 2500 доллароор зардаг учир үнэтэй үүлдэр гэж үздэг байна.