Сайн байна уу?  Би нөхөртэйгээ  хамт   найман жил амьдарсан юмаа.   Бид хоёр  нэг хүүтэй.  Гэхдээ хүү маань  хөдөө манай аав ээж хоёр дээр байдаг.  Хол тусдаа байдаг болохоор бид  хоёрыг ерөөсөө тоодоггүй. Ирэхээрээ  эмээ өвөөгөө санаад байна хамт байхгүй, явмаар байна гээд байдаг болохоор бид  хоёр  хүүхдээ авдаггүй. Хари зун амралтаа тааруулаад очдог.  Бусад үед нь эндээс гутал хувцас, чихэр жимсхэн л явуулдаг юм.  Тийм болохоор  нөхөртэйгээ 2уулахнаа л байдаг.  

Би  нөхрөө залхаасан юм шиг байна лээ.  Юу ч хийлгэдэггүй, өглөө босоход ундыг нь бэлдчихнэ, орой халуун хоол цайтай байна, гэрээ цэвэрлэчихнэ,  аашилж, үглээд байдаггүй.  Гадуур найзуудтайгаа гарна гэхэд нь гараа гар л гэдэг.  

Ер нь аль болох өөрийнх нь дураар байлгаж намайг тэр хэмжээгээр эрхлүүлж, хайрлаасай гэж боддог байсан. Тэгсэн энэ бүхнээсээ залхаад  надаас салмаар байна, би ядаргаатай байна гэж хэлээд нэг жоохон охинтой  хамт амьдарна гээд л салаад  бүх юмаа аваад явсан.  

Тусдаа байгаад одоо жил арай болоогүй байна.  Явснаас хойш үзэн ядаад  цоожныхоо голыг  солиод,  өөрийнхөө хүсснээр гэрээ тохижуулаад ганцаараа сайхан амьдарч байна.  Хүссэн хүнтйэгээ уулзаж, өөрийнхөө гоо сайханд цаг зарцуулаад,  өөрийнхөөрөө байгаа.  Тэгсэн  сүүлийн  нэг сар  нөхөр  эргээд  нийлье, надгүйгээр байж чадахгүй байна гэх юм. Ийм өөдгүй зан гаргахыг нь мэдэж байсан болохоор  гэртээ ч оруулдаггүй, дугаарыг нь блоколчихсон.  

Одоо бүүр даварчихсан орой бүр гэрийн гадаа ирчихсэн, уйлан дуулаад байх юм.  Нэг удаа намайг юу ч бодолгүй хаясан хүн дахиад  намайг хаяхгүй гэх баталгаа байхгүй тээ.  Энэ хүнтэй эргэж нийлэх үү болих уу?