Намайг элдвээр харааж зүхэж болноо, гол нь надад  арга л заагаад өгөөрэй гэж хүссэн болохоор л захиа бичиж байна.  Би  сургуулиа төгсөөд  Австралид мэргэжил дээшлүүлсэн юм.  Тэнд байхдаа нэг залуутай үерхдэг байсан л даа. Надаас түрүүлж төгссөн болохоор  хамт  9 сар байж байгаад  Монгол руу буцсан. Ээжийнх нь бие тааруу байсан болохоор буцсан. Тэрнээс төгстөл хамт байж байгаад хамт буцах байсан л даа.  Надад бол эхнэрээсээ салсан, хүүхэдгүй гэж хэлж байсан. Би ч итгээд өмнөх амьдралыг нь сөхөөгүй, одоо хамт байна, ирээдүйд хамт байж магад л гэж бодож байсан.

Явахад нь жирэмсэн болсноо хэлэхэд удахгйү хойноос ирэх юм чинь 2 сарын дараа  ирэхээр тухтай ярилцъя гэж байсан. Би одоо 4 сартай жирэмсэн. Би сургуулиа төгсчөөд ирэхэд  тэр хүний хэлсэн бүхэн нь худлаа байна.  надтай харьцдаг байсан хаяг нь хуурамч хаяг байсан. Эхнэртэй, хүүхэдтэй юм байна.  Бас ажилд орсон гээд байсан шаал худлаа өөрийнх нь байгуулсан компани юм байна.  Ээжийнх нь бие  өвдсөн нь ч худлаа байж.   Эхнэр дээрээ ирсэн нь тэр юм билээ.  

Намайг тосохдоо  энэ тухайгаа юу ч яриагүй. Би эхнэртэй хүүхэдтэй, өөр хаягтай, ажил нь хаана байдгыг хүнээс дуулаад  гайхаад шалгаж үзэхэд бүгд үнэн байсан.  Өөрөө хэлэх юм болов уу? эсвэл надтай хамт байх гээд  эхнэрээсээ салах гэж байгаа юм болов уу гэж бодоод хугацаа өгч үзье гэж бодоод сар гаран хүлээлээ.  Орой залгаж, мессеж бичихээр хариу өгөөд байгаан. Хааяа ирж хонодог.  Өдөр, орой уулзах зүгээр л байдаг. эхнэртэй гэдгээ нуугаад л байгаа.

Гэхдээ өчигдөр орой нэг хүүхэн  уулзая. Би эхнэр нь байна гээд залгасан.  Уулзаж үзсэн. Сайхан л эмэгтэй байна лээ. Сүүлийн үед ам мурийж байгаа гэдгээ хэлж байсан. Хугацаа хэрэгтэй байгаа болохоор зайгаа тавиад өг, байр машин, ажил гээд хүссэн бүхнийг маань өгөх юм байхаа, хүүхдийг маань насаараа идэж барахааргүй мөнгөөр дутааж гачигдуулахгүй байж чадна гээд уйлаад гуйсан. Би юу ч хэлж чадсангүй.

Надад ч гэсэн хэцүү байна. Намайг гомдоосон ч гэсэн би ч гэсэн салмааргүй байна.  салахаар өөрийнхөө хүүхдийг,  салахгүй болохоор тэр хүний гэр бүлийг үймүүлчих гээд... өөрийгөө ч тэр хүнийг ч ойлгохгүй байна. Ийм тохиолдолд яавал дээр вэ?