Би одоо хүүхдээ хараад гэртээ суудагш эмэгтэй. Ажлаасаа чөлөө авсан ч ажилдаа ор гээд байхаар нь оролгүй бүүр гарсан. Тэгээд яахав хүлээх ажилгүй хүн гэрийн авгай л болоод 2 жилийн нүүр үзэж байна. Энэ эрчүүд өөрслдөө өчнөөн олон хуурч мэхэлчихээд уучлаарай гэж ганц үг ч ган хийхгүй. 

Эхнэрээ ч хайрлаж мэдэхгүй хувиа хичээсэн амьтад байх юм аа. Би өөр хүнтэй уулзах нь бүү хэл гэрээсээ ч гарч найз нөхөдтэйгээ уулзаж чаддаггүй. Гэтэл манай нөхөр гэж нэг юм араар байнга тавина. Би гэж хүн ганцаардаж шаналсан л байдалтай байна. Ирээдүйд ээж болох залуу  охид маань ч яасан хөнгөн бусдыг хайрлахаа больцон юм. Тэр уулзаж зугаацаж байгаа эрийг нь өөр шиг нь нэг эмэгтэй хүлээгээд сууж байгаа гэдгийг мэдсээр байж болвол салгана л гэж дайрдаг бололтой. Гадуур эхнэргүй эрчүүд олон л байна. Гэтэл яагаад эхнэр хүүхэдтэй хүмүүсийн эр лүү дайраад байдаг юм бэ?