Би найз залуутайгаа үерхээд бараг 2 жил болж байна. Сүүлийн үед бэр гуйх, хурим найр хийх талаар ярьж байгаа. Гэхдээ би гэрлэх эсэхдээ гэнэт эргэлзээд байна. Яагаад гэхээр эхнэрэсээ салаад над дээр ирсэн хүн. Тэгээд намайг хүүхэд гаргаад гэртээ бай гэх юм.

Би бол хүүхэд гаргах цаг арай болоогүй гэж бодож байна. Хүүхдээс гадна хурим найранд ч би бэлэн биш байна. Хэрвээ би энэ хүний эхнэр болвол анхны эхнэр шиг нь хаягдах болов уу?

Өмнөх эхнэрийг нь бодвол би ажилтай, ядаж л нөхрөө халамжилдаг, ойлгодог. Хүүхдийг нь ч гэсэн ад үзэхгүй найзууд шиг байж, аль болох дэмждэг. Тэгтэл ээж нь над шиг байдаггүй. Гэхдээ л өмнө нь нэг салсан хүн дахиад салдаг л гэх юм. Бас анхны эхнэрийг бурхан, дараагийнхийг чөтгөр илгээсэн гэдэг. Тэгэхээр би чөтгөр болж таарч байгаа юм. Ер нь тархинд их олон бодол байна. Яавал дээр вэ?