Би хувиараа хөлдөлмөр эрхэлдэг жирийн монгол залуу. Одоо гэр бүлтэй хоёр хүүхэдтэй. Амьдрал минь дундаас дээш түвшинд л явна. Яахав эргэн тойрны адаа жөтөө хийх хүмүүсийг хасвал ажил овоо сайн. Гэтэл гэнэт гахай модон дотроос гэдэг шиг амьдрал минь оронгоороо эргэчихлээ. Миний залуу насны алдаа бололтой. Одоо би 30 настай. Одоогоос нэг 5 жилийн өмнө нэг бүсгүйтэй хайр дурлалын биш ор хөнжлийн холбоотой явсан юм. Тэгж байгаад эхнэртэйгээ танилцаад л сууж хүүхдүүдтэй болсон. Тэгсэн 2 сарын өмнөөс нөгөө өмнөх хүүхэн холбоо тогтоож уулзий гэсээр би гэж хүн саяхан уулзаж орхив. Гэтэл нэг 3-4 насны юм уу гэмээр жаал хүү дагуулж ирээд энэ чиний аав гэж танилцуулдаг байгаа би ч пал хийгээд л явчихсан. Харилцаагаа тасалж буйгаа хэлэхэд би чамаас жирэмсэн болсон гэж байхад нь тоогоогүй орхиод л явсан Тэгсэн энэ нөгөө хүү бололтой. Би тэгээд өөрийгөө эцэг нь мөн эсэхэд эргэлзэж байгаа яагаад гэвэл тэр өөр залуустай уулздаг байсныг мэднэ. Хамгийн аймаар нь манай эхнэртэй бас уулзаад хүүхдийн мөнгө нэхсэн байна. Ингээд эхнэр намайг харах нь бүү хэл юм ч ярихаа болилоо. Надруу эцэг тогтоолгохгүй шинжилгээ өг гэж мсж бичсэн. Тэр хийлгэж байж хүүхдийн мөнгийн төлнө гэсэн чинь нөгөө хүүхэн уурлаж хашгичаад чинийх мөн гээд байх юм аа ямар гай нь гараад ирвээ./ Ө-гээс /