Урлагийнхан дундаа авьяаслаг ая зохиогч, гитарчин гэдгээрээ алдартай Д.Өлзий-Орших буюу Өөжгийг рок, поп дуу сонсогчид андахгүй сайн танина. Тэгвэл тэрбээр "Алтан гадас" одонгоор шагнагдсан байна шүү.

Энэ тухайгаа цахим хуудаснаа “Би Алтан гадас одонгоор шагнууллаа нөхдөө. Жирийн багш, эмч, ажилчин, малчин хүмүүсийн насаараа хөдөлмөрлөөд ч ихэнх нь авч чаддаггүй энэ том шагналаар өчүүхэн намайг шагнасан засаг төр дөө баярлалаа” гэсэн юм. 

Түүнд уншигчдынхаа өмнөөс баяр хүргээд цаашдын уран бүтээлд нь их амжилтыг хүсэн ерөөе.

Д.Ана