Монгол улсын анхны олимпийн аварга (2008), анхны хос медальтан энэ эрхэмийг танихгүй хүн үгүй. Жүдо бөхийн дэлхийн дэвжээнээ өөрийн нэрээ дуурсгасан түүнийг олноо хүндэлдэг. 

Өдгөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгээд Сэлэнгэ амралтын баазад байрлаж буй. Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа сайн базааж байгаа гэнэ.

Энэ оны ДАШТ Казахстаны Астанад ирэх сарын сүүлчээр болно. Өнөөдөр бэлтгэлийн дараа Олимпийн аварга, Н.Түвшинбаярыг ийн папарацидсан байна. Түүнийг утсаараа юм үзэж байна уу эсвэл селфидэж байхдаа папарацидуулсан уу гэдэг нь маргаан дэгдээгээд авсан гэнэ шүү.

Д.Ана