Сар шинийн баярын өдрүүдэд зарим албан байгууллага амардаг билээ. Харин цахилгаан шугам сүлжээний диспетчер, шуурхай ажиллагааны бригад, Ус сувгийн удирдах газар, орон сууц Нийтийн аж ахуйн удирдах газар түүний харьяа компанийн ээлжийн ажилтнууд байнгын бэлэн байдалд ажиллах юм байна.

Түүнчлэн хүнсний дэлгүүрүүд шинийн 1-нд амарч, 2-нд 09.00-20.00 цаг хүртэл ажиллана. Харин “Нарантуул” худалдааны төв битүүний өдөр 16.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1-ээс гуравдугаар сарын 6-ныг хүртэл 14 хоног амрах аж. Түүнчлэн зоогийн газар, цайны газар, түргэн хоол, баар цэнгээний газрууд шинийн 1-нд амарна.

Ингээд бусад үйлчилгээний газруудын ажиллах хуваарийг танилцуулвал:

“Номин холдинг” ХХК –ны салбар  дэлгүүрүүд  02 -р сарын 10  – нд  09.00 – 22.00  цагт ажиллаж, 02 –р сарын 11 –нд амарна. 02 –р сарын 12 –нд “Номин их дэлгүүрийн” 1 дүгээр танхим, УИД “Номин супермаркет”, “Номин агуулах худалдаа”, бусад супермаркетууд 11.00 -19.00 цагт ажиллана.   Номингийн бүх салбарууд  02 –р сарын 13 -аас  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса”  сүлжээний  дэлгүүрүүд  баярын өдрүүдэд амралтгүйгээр 09.00 –22.00 цагийн хооронд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Миний дэлгүүр”  сүлжээний   дэлгүүрүүд   02 –р сарын  10 –нд  08.30 –22.00,  “Миний хайпермаркет”  08.00 -22.00  цаг хүртэл ажиллаж,  02 –р сарын 11, 12 –нд амраад, 02- р сарын 13 –с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай”  их дэлгүүр 02 –р сарын 10 –нд 10.00 – 20.30 цагт, “Скай”  хайпермаркет  09.30 – 20.00  цагт  ажиллана.  02 –р сарын 10, 11, 12 –нд амраад, 02 –р сарын 13 – с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул”  худалдааны  төв  02 - р сарын 09, 10 -нд   10.00 - 20.00  цагт  ажиллаж ,  02 – р   сарын   11 –ээс   эхлэн   02 –р сарын 22 –ныг дуустал  амарна. 02 - р сарын 23 – с эхлэн  ердийн цагийн  хувиарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 –р сарын 10 –нд  09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж,  02 –р сарын 11 -ээс эхлэн 02 –р сарын 16 –ныг хүртэл  амрана.  02 –р сарын 16 –аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” худалдааны төв  битүүний өдөр буюу 02 –р сарын 10 –нд  08.00 –20.00 цаг хүртэл   ажиллаж,   02 –р   сарын   11, 12, 13 –нд   амраад,   02 –р   сарын  14 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 02 –р сарын 10 –нд өглөө 05.00 –14.00  цаг  хүртэл  ажиллаж,  02 –р  сарын  11, 12, 13 –нд  амраад,  02 –р сарын 14 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах  02 –р сарын 10 –нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж,  02 –р  сарын  11, 12, 13 –нд  амраад,  02- р сарын 14 – с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд  02 -р сарын  10 -нд  10.00 – 21.00  цагт    ажиллаж,  02 –р  сарын 11, 12, 13 –нд  амраад,  02 –р  сарын  14 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.