Эмч, багш нарын олон жилийн мөрөөдөл биелэх нь

Багш, эмч, сувилагч, асрагч гадаад улс оронд мэргэжил дээшлүүлэх, ижил төстэй эмнэлэг, сургуультай танилцаж туршлага судлах хэрэгтэй байна гэдгийг салбарын Эрдэм шинжилгээний бага хурал бүрээр дурдаж байдаг билээ. Тэгвэл олон жил яригдсан энэ асуудал одоо л нэг биелэлээ олох боломжтой болох нь. Юу гэвэл Ерөнхийлөгч багш, эмч, сувилагч, асрагчдын олон улсын солилцоо хөтөлбөрийг дэмжиж Засгийн газартайгаа тулж ажиллахаа илэрхийлээд байгаа.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэвшүүлсэн зорилт бүрийг нь шахам дэмжиж ажиллаад байгаа юм. Тухайлбал иргэдийн оролцоотой төртэй боллоо, төсвийн хөрөнгө аваад ажил хийгээгүй байвал хариуцлага тооцдог боллоо, архигүй уриалгыг нийтээрээ хэрэгжүүлдэг боллоо, авлигачидтай тэмцдэг боллоо гээд Ерөнхийлөгчийн санаачилгыг Засгийн газрын түвшинд дэмжиж ажилласан нь их. Тэгэхээр багш, эмч, сувилагч, асрагч нарыг дэмжих санаачилга мөн л дэмжигдэх нь тодорхой болж байна.