Сайн цагийн мянган бурхад хэмээн алтан гарт эмч нар салбарын сайдаа монгол улсын төрийн тэггүүнийг сонгуульд нэр дэвшиж байгаад бахархалтай байгаагаа илэрхийлсэн. Зөвхөн эмэгтэй хүн л хамгийн нарийн ширийн асуудлын голыг харж, жижиг гэлтгүй бүх зүйлд анхаарлаа хандуулж чаддаг. Дэлхийн өндөр хөгжилтэй орны эмэгтэйчүүд тулгамдаж байгаа асуудлыг ярихаасаа илүүтэйгээр лидер эмэгтэйчүүдээ яаж дэмжих, улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцдаг болсныг эмч нар хэлж байна. Жижигхэн бэлийн чулуунаас сарьдаг өндөр уулс эхэлдгийг мөн тэд захиж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн хангамж хамгийн өндөр байдаг бол манайд эсрэгээрээ байдагт эмнэлгийн ажилчид сэтгэл дундуур байдаг. Төрийн өндөр албан тушаалд томилогдох хүмүүс ч мөрийн хөтөлбөртөө хамгийн тэргүүнд эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогоо тусгасан байдаг. Тиймээс эмч ерөнхийлөгчтэй болох нь монгол улсын ирээдүй эрүүл байна гэсэн үг юм гэдгийг хэлж байна.

 

 

        Хүний төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн эмч, эмнэлгийн ажилчид загасчны морь усгүйн адилаар өөрсдийн эрүүл мэндээ гаргуунд нь гаргадаг. Цаг наргүй, цалин багатай ажилладаг ч тэд мэргэжилдээ хайртай. Тиймээс эмч хүн ерөнхийлөгч болж, эрүүл мэндийн салбарыг улсын хамгийн тэргүүлэх салбар болгох нь улс нь эрх ашигт нийцэхийг эмч нар захиж, ажилт хүслээ. Хэрвээ тан ерөнхийлөгч болбол хамгийн тэргүүнд эмнэлгийн салбарын ирээдүйг улам гэрэлтүүлсэн тушаал гаргаарай. Эмч нарыг авлига авдаг гэдэг. Үнэндээ тэр  нь хугацаа нь дуусч байгаа чихрийн цуглуулга л байдаг. Гэтэл хэдэн тэрбумаар нь мөнгө идсэн эрх баригчдийг хэн ч авлигач гэж хэлдэггүй. Өнөөдөр Монголчууд гадаадын улс орнуудад эмчлүүлж байна. Олон эмчилгээг эх орондоо чанартай хийх боломж байсаар байна. 10 гаруй жил Герман, Солонгос, Хятад гээд хаана л сайн эмнэлэг байна гээд эмчилгээ хийлгүүлж явсан хүмүүс эцсийн мөчид монгол эмч нарынхаа алтан гарын буянаар л  эдгэрч чадаж байна. Хэдийгээр Н.Удвал сайд эрүүл мэндийн сайдаал ажиллаад жил хүрээгүй ч социализмын системээр ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарт маш олон өөрчлөлт, шинэчлэлийг хийж чадаж байна. Эмнэлгийн дарга нарыг солиж хольсон гэж шүүмжлүүлж байгаа ч үнэхээр нүдээ олсон гийдвэр болж чадсан нь харагдаж эхэлж байна. Эмч хүн бол улс орны хувьд хамгийн чухал хүн байх ёстой. Хүн арда аэрүүл байлгаж чадахгүй бол өнөөдөр мянга авилгатай тэмцээд яах юм бэ, улс гэрээ, хилээ хэн манах юм бэ. Зоригтой өөрчлөлт хийх цаг нь болжээ. Могой жил эрүүл мэндийн жил. Энэ ч үүднээсээ өвчилсөн төрөө анагааж авах жил. 2013 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа нь их бэлэгшээлтэй юм. 13 гэдэг бол Азиудын хувьд бэлэгдэлтэй, Эрдэм мэдлэг, оюун ухааны бэлэгдэл болдог. Тийм ч утгаараа ивээлээ монголын ард түмэнд өгнө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа нэр дэвшигч Нацагийн Удвал илэрхийллээ.

 

Т.Заяа