Баянгол дүүргийн сонгогчдоос итгэл хүлээлгэн УИХ-д сонгосон С.Эрдэнэ гишүүн нь УИХ-ын гишүүн хүний чанд сахин мөрдөх хууль дээдлэх үндсэн хуулийн зарчмыг удаа дараа зөрчиж байгаа тул УИХ-ын гишүүн байх ЁС ЗҮЙГҮЙ хүн гэж үзэж УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах түр хороог байгуулагдсан байна. Уг түр хороо нь Баянгол дүүргийн 23-н хорооны 1000 гаруй иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд нийт сонгогчдын тодорхой хувь гарын үсгээ зурсаны дараа Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц болон УИХ-д эргүүлэн татах хүсэлтийг өргөн мэдүүлэхээр болжээ.

Эрхэм УИХ-ын гишүүн С.Эрдэнэд хууль үйлчилдэггүй юм бол иргэд сонгогчид бид бүхэн энэ хүнтэй хариуцлага тооцож, “ЭРГҮҮЛЭН ТАТАХ”-ыг Баянголчууд та бүхэндээ уриалж байна хэмээн түр хорооныхон мэдэгдээд байна.

 

Түр хороо байгуулагдах болсон нь ХАХНХ-ын сайд, Хөдөлмөрийн яамны сайдын үүрэг хариуцагч С.Эрдэнэ нь Засгийн газрын 2015 оны 166 тоот тогтоолын дагуу Хөдөлмөрийн сайдын үүргийг түр хариуцан ажилласан эхний өдрөө б/144-б/149 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн яамны харьяа байгууллага, Хөдөлмөрийн хэлтсийн дарга нарыг хууль бусаар ажлаас чөлөөлсөнтэй холбоотой ажээ.