AN saiduudЕрөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газар өдгөө 6 сайдгүй ажиллаж байна. Өнгөрсөн жилийн 11 сард  Ерөнхий сайд  Н.Алтанхуягийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай нууц гэрээ байгуулсан гэдгээр шалтаглаж АН дотроосоо огцоруулсан. Дараа нь Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийн Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилсон. Ч.Сайханбилэг  МАН-д хамтран ажиллах санал тавьж,  6 сайдын суудал өгснөөр тэд өдийг хүртэл хамтарсан боловч АН-ын ҮЗХ-оос МАН-ын засгаас хөөх шийдвэр гарсан. Түүнийг УИХ ёсчилсон. Товчхондоо ийм үйл явдал болоод өнгөрсөн.

Одоо хүссэн хүсээгүй АН, МАХН МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-тэй хамтарна, Н.Энхбаяртай дахин гэрээ байгуулна. Н.Энхбаяр намынхаа улс төрийн томилгоог өөрөө гардан хийхээр эх орондо ирээд байна. Ямартай ч тэдэнд 6 сайдын суудлаас 2-ыг  өгөх бололтой. Үлдсэн 3 яамнаас 1-ийг нь ИЗНН-д өгнө гэж үзвэл  3  суудал АН-д үлдэж  байна.

Тэгвэл АН-аас сайдаар томилох 3 яам нь аль яамд байх вэ?, хэн сайдаар томилогдох бол гэсэн асуулт олны анхаарлыг татаж байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар АН-ын зүгээс Сангийн яам, Зам тээврийн яам,  БОНХЯ-ыг авахаар төлөвлөж байгаа бололтой. Сангийн яамны сайдаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын  нэр яригдаж  байгаа бол  Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн Б.Наранхүү өрсөлдөгчгүйгээр тодорсон сурагтай.  Харин БОНХЯ-ын сайдад  УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг нарын  нэр дуулдаж байна.

Тэгвэл эдгээр хүмүүс хэн нь хэн бэ гэдгийг уншигчиддаа товчхон танилцуулья.

57c9bb5bcec40d2foriginalБ.Гарамгайбаатар: 2012 оны сонгуулиар Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Тэрээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө  зам барилгын “Монроуд” ХХК-ны захирлаар ажиллаж Хэнтий аймаг руу чиглэсэн зам барьж байсан. Түүний удирдлага дор ажиллаж байсан замын компани нь зам барилгын ажлаа чанаргүй хийдэг гэдгээрээ удаа дараа  хэл ам таталж байсан. Дээр нь эрхэм гишүүн маань Анод банкны дампууралтай нэр  холбогддог. Ийм хүнийг АН-аас Монгол улсын Төсөв сангийн удирдагчаар томилохоор зэхэж байгаад дургүйцэх хүмүүс олон байна. Магадгүй тэрээр Сангийн сайдаар томилогдохдоо хүрвэл ашиг сонирхолын зөрчилтэй гэдгээрээ нэр нь татагдаж мэдэх нэгэн.

487b0b7c6037b94aoriginalФортуна Н.Батбаяр: 2004 оноос хойш парламентын гишүүнээр тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай парламентчдын нэг.  2012 онд байгуулагдсан Н.Алтанхуягийн Шинэчлэлийн засгийн газарт Эдийн засаг, хөгжлийн сайдаар  ажиллаж Чингис, Самуурай бондыг “босгох” ажлыг санаачилан хэрэгжүүлж, бас зарцуулах ажилд оройлон оролцсон нэгэн гэдэг. Хааяадаа төрийн галыг бадраах, бөө бөөлөх гэх зэрэг тэс хөндлөн  юм ярчих гээд байдаг сул талтай ч Б.Гарамгайбаатарыг бодвол эдийн засгийн мэдлэг, парламентчийн  зангарагаараа  энэ яамыг дөмөгхөн аваад явчихаж чадах  нэгэн  гэж үзэх хүмүүс олон байна.

 

5889-26214700Л.Эрдэнэчимэг: 2012 онд Сонгинохайрхан дүүргээс сонгогдож УИХ-ын гишүүн болсон. Тэрээр парламентын шинэ гишүүний хувьд Тамхины хуулийг санаачлан батлуулсан.  Олон нийт түүнийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гэхээсээ илүүтэй “Моносын Эрдэнчимэг”,  “бенз Эрдэнэчимэг” гэж ярих юм билээ. Учир нь тэрээр УИХ-ын гишүүн болхоосоо өмнө монголын эмийн салбарын хамгийн том үйлдвэр болох МОНОС-ыг байгуулж, удирдаж явсан бол гишүүн болсон хойноо  өөрийн унадаг  “төмөр хүлэг” болох  цоо шинэ “Бенз S-500″ машинаа твиттер хуудаснаа гайхуулж  магтаж хэлснээс нь болж ингэж хочлох болжээ.   Байгаль орчин, аялал жуулчлалын салбар бол түүнд  хол салбарын нэг, магадгүй тэрээр  энэ яамны сайд болно гэж сэрүүн зүүдэлж байж ч мэдэх. Үнэндээ байж байгаад  гэнэтхэн “орон гаран” юм ярьдаг гишүүдийн нэг болох тэрээр хэдхэн хоногийн өмнө нэгэн сэтгүүлд “Оюу толгойн гэрээг гацаасандаа би баяртай байна” гэж тэс хөндлөн ярилцлага өгчээ. Ийм хүнээр байгаль орчин, аялал жуулчлалын салбараа удирдуулах нь учир мэдэхгүй хүүхдэд эрх өгсөнтэй адил хэрэг болно гэж  ажиглагчид үзэж байна.

6865-26214700Г.Баярсайхан: УИХ-ын гишүүнээр 2 дахь удаагаа Нийслэлийн Чингэлтэй дүүргээс  улиран сонгогдсон түүнийг  УИХ дэх ногоон хөгжлийн талаарх ганц мэдлэгтэй хүн гэж хэлж болох. 2012 онд дахин сонгогдсноосоо хойш парламентчийн идэвх өмнөхөөсөө  суларсан гэж сонгогчид ярих юм билээ. Гэсэн хэдий УИХ-аар газрын хэвлий, байгалийн баялаг, экологийн асуудал  хэлэлцэгдэх бүрд дуугарч байдаг гишүүдийн нэг. Анх  “Улс төрд мод тарья”гэсэн уриатайгаар улс төрд хөл  тавьсан эмч, экологийн доктор /Ph.D/ түүнийг Байгал орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад АН-аас хамгийн тохирох хүн гэж ажиглагчид үзэж байна.

23ea192a725be87foriginalБ.Наранхүү: УИХ-ын гишүүд  дунд  дээд мэргэжил  эзэмшээгүй 2 хүний нэг гэдэг. 2012 онд Дундговь аймгаас сонгогдон УИХ-ын гишүүн болсон. АН намдаа төдийгүй Монголдоо дээгүүрт орох хөрөнгө чинээтэй хүний нэг. Худалдааны төв барьж, хурдан морь уядаг түүнийг УИХ-ын чуулганд та цөөн харсан байх. Оюутнаар бол  хичээлээ их тасалдаг, сул дүнтэй оюутан л гэсэн үг. Гэсэн хэдий ч тэр аливааг мөнгөөр аргалахдаа гаргуун. Дундговь аймгаас энэ жил Улсын начин цолтон  шинээр 2 төрснийг  түүнтэй холбож ойлгох хүмүүс байдаг юм билээ. Бэл бэнчингээрээ Дундговьчуудаа өмнөө сөхрүүлсэн гэж хэлж болох тэрээр Зам тээврийн сайд болох бүх тохироогоор өнөөх л аргаараа нэгэнт хийчихсэн,  одоо томилогдох өдрөө хүлээж суугаа гэж улс төрийн ажиглагчид ярьж байна.

Ийнхүү АН-ын сайдад нэр дэвшиж болох кандидатуудын талаарх товч мэдээллийг  уншигчиддаа хүргэлээ. Удахгүй дээрх гишүүдийн  хэн, хэн нь салбар удирдах сайд болохыг  та бид хамтдаа харах л үлдлээ.

Судлаач А.Тамир

Ugluu-logo20157