11:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ. /Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд/


11:00 цагт: "Залуучуудын хөгжлийн сар" аяны хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сангаас залууст олон талын боловсрол олгох зорилгоор бүтээсэн www.zaluuhun.mn цахим хуудсын нээлтэнд зориулан явагдсан Hackathon Youth 2015 уралдааны хаалтын ажиллагаа, шагнал гардуулах ёслол ХАХНХЯ-ны хурлын танхимд болно. Утас: 88093607


11:00 цагт: Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас НЗДТГ-ын А танхимд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Маргааш /08.18/ 11 цагаас болно. Утас: 99055561


12:00 цагт: АНУ-аас ирсэн энергийн эмч нар "Nine" зочид буудалд мэдээлэл хийнэ. /Архивын ерөнхий газрын ард байрлах/. дэлхийд энергийн эмчилгээгээр хүлээн зөвшөөрөгдсөн 9 хүн байдаг аж. Тэдний 2 нь Монголд ирж байгаа юм. Утас: 89175055


12:30 цагт: Тэнгис кино театрын дэргэд байрлах Happiness Center-т Спрайт 3х3 тэмцээний хэвлэлийн бага хурал болно. Гудамжны сагсан бөмбөгийн хамгийн том тэмцээн Спрайт 3x3 тэмцээн 11 дэхь жилдээ Чингисийн талбайд болох юм. Утас 88023710, 88081047


12:30 цагт: “Хүсэл зорилгоо нэгтгэе” ТББ-аас Өршөөлийн хуулийн талаар болон цаг үеийн асуудалаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Манай улсын бичил уурхайн туршлага судлахаар ирсэн Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс болон Бүгд Найрамдах Зимбабве Улсын төлөөлөгчидтэй хийх уулзалтУул уурхайн яамны хурлын танхимд болно.


14:00 цагт: Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн нийтийн тээвэр шинэчилсэн төлөвлөлтөөр үйлчилгээ үзүүлж эхлээд байгаа үйл явцын талаар Нийслэлийн Захирагчийн албаны "Хангарди" ордны 14 давхарын А зааланд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас: 89152122