Би нэг бандийг хүлээсээр л... Тэр банди надад анх таалагдаж түүнтэй таницалж уулзаж эхэлсэн юм. Өөрийн эрхгүй нэг мэдэхэд л түүнийг ширтсээр байгаад баригдаж орхисон доо. 

Ингээд хэд хоногийн дараа нөгөө бандитайгаа байрныхаа гадаа таарч ахиад л ширтсэн. Тэр сагс тоглодог. Удалгүй тэр намайг өөрийг нь ширтдэг гэдгийг мэдээд яриа өдөж эхэлсэн. Тэр мөчид миний зүрх амаар гарах дөхсөн шүү.

Тэгээд бид 2 бие бие рүүгээ харчихаад харц тулгардаг болсон. Удалгүй үерхэж эхэлсэн ч би түүнийг алдсан. Тэгсэн хэрнээ л хүлээгээд байх юм. Яаж мартах вэ.