НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САР
ШУВУУН ХУШУУТ ОДТОЙ, ШАР БАР ӨДӨР

 

Аргын тооллын: 2015.8.30, Ням гараг

Наран ургах шингэх: 06.14-19.41

Үс засуулбал: Өвчин ирнэ

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хурьцахуй

 

Тухайн өдөр морь, нохой жилтнээ алваа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдагийн үйл, тангаргаа буцаахад сайн.

 

Гөлөг тэжээх, золиг гаргах, бумбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.