Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг Засгийн газраас 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, өнөөдөр байнгын хороод хуралдаж байгаа. Одоогийн байдлаар Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайдаар Б.Болорыг томилох асуудлыг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжээд байна. 

Мөн Барилга хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгэ, Зам тээврийн сайдаар М.Зоригт нарыг томилох асуудлыг  тус тусын байнгын хороод хэлэлцэж мөн 100 хувь дэмжлээ.