УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Шадар сайдад томилох эсэхийг хэлэлцэв. Хэлэлцэх үеэр

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Ч.Сайханбилэгийн Засгийн газар гэдэг утгаар нь биш Монголын төр  гэдэг утгаар нь хүчин зүтгэх болно гэдгийг хэлж байлаа.

Асуулт хариултын үеэр гишүүд эсэргүүцэж байгаагаа ч илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж: Ерөнхийлөгч зургаан хүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Үүнд Ерөнх сайд та хариулт өгөөч. Би бол гайхаад л байна. Овоон дээрх хадаг шиг сайдын суудал чинь үнэгүйдээд байна. 4-р ээлжийнхэн хоолонд орвол Г.Уянга, О.Баасанхүү хоёрыгоо битгий мартаарай. Би томилгоог чинь дэмжихгүй. Би харамсч байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Ерөнхийлөгчийн санаоыг Ерөний сайдын хувьд  хүндэтгэн үзэж байгаа. Бид нар хэн нь хэнийгээ сайн муу гэж дүгнэх юм бэ? Бид нэгнээ мэднэ. Би гаднаас хэний ч танихгүй, мэргэжлийн бус хүн авчирж томилрргүй ш дээ. Эд нарч гэсэн салбараа аваад явчихаж чадна.

УИХ-ын гишүүн  Л.Лүндээжанцан: Давхар дээлтэй хүн зургаагаар нэмэгдэж байна. Зарчим гэж зүйл байна. Ерөнхийлөгч дахин зөвшилцөх саналаа ирүүлээд байна. Ч.Сайханбилэгээ Шийдлийн засгийн газар нэртэй хэвээрээ юу? Ц.Оюунбаатар бид хоёр байнга санал зөрдөг. Намуудын талаархи байр суурь чинь ямар байна вэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Шийдлийн засгийн газрыг бид өгөөгүй. Үүнийг ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өгсөн.

УИХ-ын гишүүн  Д.Арвин: Боловсон хүчний асуудлаар бүх сайд нарт хэлж байгаа шүү. МАН бол боловсон хүчний асуудлаар тоглосон.  Тэднийг сольж, чадварлаг боловсон хүчнээр солиорой.  Монголын ард түмэн дан дээл, давхар дээлийг хүсэхгүй байна. Нэгдсэн нэгдмэл байдлаар ажиллаарай.

УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн бодлогын алдаанаас үүдэн эдийн засаг хямарсан. Хямралыг давж гарахын тулд яах вэ? Нөхөн сэргээлт нэрийн доор Увс аймагт алт олборлоод байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ? Мэргэжлийн яхналтын гаүрын дарга чинь тэнд ганцаардаж байна ш дээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:  Таньтай санал нэг байна. Олон улсад түүхий эдийн үнэ унаж байгаа. Бодит нөхцөл үүссэн байгаа цаг үед чи би гэлгүй хамтын хүчээр хамтарсан засгийн газар шиг ард нь гарна гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Газар дээр нь ажиллаад хариуг нь таньд өгнөө. Хэвлэл мэдээлэлтэй хамт гаргах болно.

УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн бодлогын алдаанууд чинь засагдаагүй  байна. Үүнийг анхаараарай. Асуудлыг Байгаль орчны яам гэхээсээ илүүтэйээр МХЕГ анхаарах ёстой.  Асуудлыг сайн судалж үзээрэй.

УИХ-ын гишүүн  Ё. Отгонбаяр:  Монгол төрийн ой санамж таг байхгүй боллоо.  Давхар дээлийг эсэргүүцэж байсан түүхийг санаарай. 2012-2014 оны Н.Алтанхуягийн Засгийн газрын түүхийг давтах гэж байна. Буцаад тэр үе дээрээ очиж байна.  Морь унасан толгойгүй хүн шиг явахаа боль. Аргагүйдсэн буруудсан нүүдэл хийсээр байгаа чинь эдийн засаг  чинь, улс орноороо хожигддог шүү. Дүүргүүдийн газрын татвар нэмэгдсэнг анзаарсан уу? Уг нь та татвар нэмэхгүй гэж байсан. Үг чинь үнэгүйдээд байна.

Ц.Оюунбаатараа улс төрийн залгамж халааг үргэлжлүүлэх үү

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: БХБЯ, газрын харилцаатай холбоотой манай агентлагууд саналаа танилцуулсан. Ийм асуудал байвал эргэж таньд мэдээлэл өгье. Татвар нэмэгдэх ёсгүй.  Ой тогтоомжин асуудлын талаар миний цагийн өмнө хэлснийг санаарай.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Монгол төрийн уламжлалийг баримталж ажиллана. Г Халаа сэлгээний асуудалд зөв хуулийн дагуу шуурхай ажиллах зарчмийг баримтална.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Үлдэж байгаа 8-9 сарын хугацаад улс төр, эдийн засгийн нөхцөл нь та бүхнээс онцгой арга хэмжээ авахыг шаарлаж байна. Үүнийг манай засгийн гаүрын нөхдүүд бүрэн дүүрэн ойлгож ухаараасай. Тиймээс Үндсэн хуулинд өөрчлөлт хийх шаардлагатай юу гэдэгт хариулаад өгөөчээ.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Хувь хүнийхээ хувьд хэлэхэд реформ хийх шаардлагатай байна. Улс төрчид  хоорондоо зөрчилдснөөс хагарал үүссэн.

Үүгээр   гишүүд  асуулт асууж снаоаа хэлсэн. Улмаар санал хураалтаар  58 гишүүнээс 52 нь дэмжиж 89.7 хувийн саналаар тэрбээр сайд боллоо.

Цэрэндашийн Оюунбаатар 1977 онд Улаанбаатар хотын Хууль цаазын дунд сургууль, 1984 онд Иванов хотын их сургууль, 1994 онд Москва хотын их сургуулийг хуульч, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрх зүйн болон бизнесийн магистр, доктор цолтой.

  Ц.Оюунбаатар 1977-1979 онд Дорноговь аймагт сум дундын прокурор,1984-1986 онд Завхан аймгийн прокурорын орлогч, 1986-1990 онд Завхан аймгийн прокурор, 1990-1992 онд Улсын прокурорын ерөнхий хяналтын газрын дарга,1992-2008 онд Удирдлагын академид ахлах багш, дэд профессор, 1999-2000 онд "Талх чихэр" ХК-ийн ерөнхий захирал, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагуудын дарга, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2008-2010 онд Улсын татварын ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байсан.

  2012 оноос МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар 2014 оны 12 дугаар сар хүртэл УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллажээ.

  Тэрбээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнагдсан. Англи, орос хэлтэй.