УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Хуралдаанаар Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг Шадар сайдад, З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдад, Б.Болорыг Сангийн сайдад, Н.Батцэрэгийг  Байгаль орчин, ногоон хөгжил,  аялал жуулчлалын  сайдад, М.Зоригтыг  Зам тээврийн сайдад тус тус томилсон.  

Дөнгөж сая  Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдад томилох асуудлыг хэлэлцэж   98.3 хувийн саналаар баталлаа.  Ингэснээр  Засгийн газрын зургаан гишүүд томилогдож байгаа юм.  

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы намтар: 1988 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын 10 жилийн дунд сургууль, 1997 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй.  Доктор /Ph.D/ цолтой. 

Тэрбээр 2006-2008 онд “ Экологи”ХХК-ний захирал, 2008 онд Монголын экологийн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан. Улмаар 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан.

Улсын Их Хурлын  2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин  сонгогдож,  2012-2014 оны 12 сар хүртэл Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдож ажилласан.  Англи орос хэлтэй.