Овооны хадаг шиг сайдын суудал үнэгүйдлээ гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өчигдөр хэлж байсан.  Үнэхээр түүний хэлж байсанчлан  УИХ-ын гишүүдийн бараг  50 хувь нь  бүрэн эрхийнхээ хугацаанд  сайд болоод амжсан байх юм. Тиймээс  нам тус бүрээр нь сайд болоогүй УИХ-ын гишүүдийн нэрийг хүргэе.  

Ардчилсан нам: УИХ-д 35  гишүүнтэй.  Үүнээс  18 нь сайд болоод амжсан байх юм. Харин дараах нэр бүхий гишүүд сайд болоогүй байна.  

  1. Р.Амаржаргал
  2. Д.Арвин
  3. А.Бакей
  4. Ж.Батзандан
  5. Х.Баттулга
  6. Г.Батхүү
  7. М.Батчимэг
  8. Д.Батцогт
  9. Д.Ганбат
  10. Б.Гарамгайбаатар
  11. Р.Гончигдорж
  12. Д.Зоригт
  13. Б.Наранхүү
  14. С.Одонтуяа
  15. Ш.Түвдэндорж
  16. З.ЭНхболд
  17. Л.Эрдэнэчимэг  нар сайд болоогүй юм.   Гэхдээ дээр нэр нь гарсан гишүүд байнгын хорооны дарга болоод амжсан.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг  УИХ-д  10  гишүүнтэй.  11 байсан ч Д.Батцогт гишүүн АН-ын гишүүн болсон .  Тэднээс  сайд болоогүй гишүүдийн нэрс

  1. О.Баасанхүү
  2. Л.Цог
  3. Г.Уянга
  4. М.Сономпил нар сайд болоогүй.

МАН-ын хувьд   сөрөг хүчин болсон.  Найман сар  АН-тай нэг тогоонд хамтдаа “буцалж” Д.Оюунхорол, У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат  нар сайд болсон ч  удалгүй төрхөмдөө буцсан.  Тэднээс бусад нь сайд болоогүй.

Иргэний зориг ногоон нам УИХ-д хоёр суудалтай.   С.Оюун, С.Дэмбэрэл нар намаа төлөөлөн УИХ-д сууж байгаа.   Харин  С.Оюун нь сайд болж  С.Дэмбэрэл нь “ард” үлдсэн.

Бие даагч  гишүүдийн хувьд  нэг ч сайд болоогүй. Болохгүй гэдгээ зарим нь мэдэгдсэн.  

Эндээс уншигч та бүхэн  өөрийн үнэлэлт дүгнэлтийг хийнэ бизээ...