​УИХ-ын өчигдрийн хурал­даанаар Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөг­чөөр хоёр дахь удаагаа сон­гогдсон гэж үзэж бүрэн эр­хийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуу­лийн төслийг хэлэлцсэн.

Ин­гээд УИХ-ын гишүүдийн олонхийн буюу 94.4 хувийн саналаар Ц.Элбэгдоржийг бүрэн эр­хийг хүлээн зөв­шөөрсөн юм. Санал хураалтад УИХ-ын 54 гишүүн оролц­сон бөгөөд 51 гишүүн зөв­шөөрч, гурван гишүүн Ц.Эл­бэгдоржийн бүрэн эрхийг зөвшөөрөхөөс тат­галзсан санал өгсөн бай­на. 2013 оны Ерөнхийлөг­чийн сон­гуульд оролцож иргэдийн олонхи буюу 50.23 хувийн санал авсан Ц.Элбэгдоржийг хэн хүлээн зөвшөөрөөгүй нь олны анхаарлыг татаж бай­на.