Энэ сарын 25-ны баасан гарагт Нүхтийн Корпорэйт зочид буудлын хурлын зааланд “Монгол Улсад хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” уулзалт болно.

Уг чуулга уузалтын үеэр Сангийн сайд асан, Нийгэм, эдийн засгийн судлаач, зөвлөх Д.Даваасамбуу “Хүртээмжтэй өсөлт гэж юу вэ, яагаад Монголд хэрэгтэй вэ” гэсэн сэдвээр, Сангийн яамны Адам Смит Интернэшнл компанийн харилцааны зөвлөх Б.Уянга “Пи Ар, хэвлэл мэдээлэл нэг зоосны хоёр тал болох нь” гэсэн сэдвээр тус тус илтгэл тавих гэнэ.

Үүний дараагаар “Олон нийтэд хүртээмжтэй өсөлтийн талаар мэдээлэл түгээхэд сэтгүүлчдэд юу хэрэгтэй байна вэ?” гэсэн хэлэлцүүлгийг оролцогчдын дунд өрнүүлэх аж.

Уулзалтыг Адам Смит Интернэйшнл байгууллагаас зохион байгуулж байгаа юм.