Авлигын хэргээр ял эдэлж буй Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг АТГ-ынхан баривчилжээ. Баасан гаригийн шөнө "Кореан Эйр"-ын онгоцоор "Чингис хаан" нисэх буудалд буусан түүнийг бямба гаригийн өглөө гэрээс нь баривчилж, хорих 461-р ангид аваачсан байна.

Түүнийг нийслэлийн өмчит "Өргөө" зочид буудал, "Улаанбаатар" сонины газрыг хууль бусаар хувьчлах ажилд Н.Энхбаяртай хамтран оролцсон хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн ч хэргийг шалгах явцад "АНУ-д эмчилгээ хийлгэх" нэрээр гадагшаа яваад сураггүй болсон билээ. Тиймээс түүнийг АТГ-ын хүсэлтээр Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг.