Харь хүнд бэлгэнд очоод тарчилж буй халтар азаргыг харсан хүн бүрийн өр нь өмөрч буй. Уудам талд эрх дураараа салхи татуулан давхиж явдаг адуу буруу хэлтний гарт очоод хэрхэн тарчилж буйг харсан Монгол хүн бүрийн нүдэнд нулимс хурах нь мэдээж.

Халтар азарга Солонгост бэлгэнд яваад 10 гаруй жил болж байгаа аж. Гэвч энэ хугацаанд нэг ч удаа эрх дураараа давхиж, төмөр "торон" дотроос гарч үзээгүй гэж байгаа.

 

Үүнийг харж, зүрх сэтгэл нь шимсэрсэн Монгол залуус эзнийхээ эзгүйд төмөр "торон" дотроос нь гаргажээ. Гэвч их хурдтай давхиж хөл нь орооцолдон унаж, огцом эргэж, ер нь л өөрийгөө гэмтээчих гээд байсан гэдгийг хэлж буй юм. Арга ч үгүй юм байгаа тал нутагт дураараа давхиж, дэлхийг дөрвөн туурайгаараа тамгалж байсан адуу дөрвөлжин төмөрний цаана ямар ч хөдөлгөөнгүй хоригдоно гэдэг бол там.

 

Солонгос хүнд хөл алдсан "Халтар азарга"-ны эзэн бэлгэнд явуулсан азаргаа ямар тамд унагасныг хараад нэгийг бодож, хоёрыг тунгаах биз. Уг нь Монгол адуу уул ус, эх нутгаа санагалзан илжил сүрэг рүүгээ хаанаас ч гүйгээд хүрдэг гэх яриа бий. Харин  "Халтар азарга" эх нутагруугаа тэмүүлэвч, хорионд байна. Түүнийг суллаад эх нутаг руу нь буцаах хүсэл байвч хэтэвчиндэх нь хүрэхгүй хяслантай.

 

Моринд хайртай, Монгол хүн бүр харийн нутагт зовж буй халтар азаргыг эх нутагт нь буцааж авах талаар бодолхийлвэл ямар вэ?. Яагаад Монгол хүн, Монгол адуу харьд адлагдаж, шоовдорлогдож байх ёстой гэж. Солонгос эзэн Халтар азаргыг тоодоггүй гэж байгаа. Гэвч худалдаж авий гэсэн Монгол залууд 220 саяаар авахыг санал болгожээ. Энэ бол "басамжилсан" хэрэг биз.

 

Эцэст нь харь хүнд хөл алдаж, хийморьдог сайхан адуугаа бэлгэнд барьж, битгий амьдын тамд унагаарай Морин дэл дээр өссөн Монгол түмэн минь..!!

Н.Чинзориг