Автомашин ачилтын үйлчилгээг түр хугацаагаар зогсоожээ
2015/09/25
Нийслэлийн иргэдийг нэн тэргүүнд бухимдуулж, ихээхэн шүүмжлэл дагуулсан ажлын нэг бол автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийг ачиж эхэлсэн явдал.
Хэдийгээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад үр дүнгээ өгсөн ажил гэж албаныхан дүгнэж байгаа ч иргэд улаан цагаандаа гарсан дээрэм, зөвшөөрөлтэй хулгайн үйл ажиллагаа гэх нь бий. Тэгвэл хэл ам дагуулсан энэ ажил есдүгээр сарын 1-нээр түр хугацаагаар зогсоод байгаа юм байна.
Учир нь Замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн холбоотойгоор өмнөх хуулийн хүрээнд гарсан дүрэм журмууд хүчингүй болоод байгаа юм. Гэхдээ цаашид нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг ачихгүй болно гэсэн үг биш юм. Ачилтын асуудлыг дахин журамлаж, торгуулийн асуудлыг хэлэлцэн баталж байж хэрэгжиж эхлэх юм байна.
Энэ талаар албаны хүнээс тодруулахад, “Шинэ хууль гарсантай холбогдуулан Хуульзүйн яамнаас журам батлагдана. Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хувийг тогтооно. Дахин ажлуулж эхлэх шийдвэр гаргана. Ингэсний дараагаар автомашины замын нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг ачих, журамлах ажил маань дахин эхэлнэ” гэлээ.
Тиймээс Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зүгээс өөрсдийн мэдэлд байгаа ачилтын 16 машинаа зогсоосон байна. Гэхдээ ачилтын үйлчилгээ явуулдаг бусад хувийн компаниуд үйл ажиллагаагаа зогсоосон эсэхийг мэдэхгүй байна гэсэн юм. Уг нь энэ үйлчилгээний шинэ хуулийн хүрээнд хүчингүй болоод түр зогссон л бол хувийн компаниуд ч энэ үйлчилгээг явуулахгүй байх ёстой. Тэгэхээр та есдүгээр сарын 1-наас хойш тээврийн хэрэгслээ журамлуулж, торгууль төлсөн бол энэ нь хууль бус үйлдэл гэж ойлгогдож байгаа юм.
Ямар ч байсан ачилтын журмыг дахин шинэчлэх хүртэл тээврийн хэрэгслийг ачих үйлчилгээ явагдахгүй байх нь гэдгийг иргэддээ дуулгая.
http://www.zindaa.mn
Opg · 2015/09/25
Tuin uilchlge baidaggui bha.hulgai gevel taarna
boror · 2015/09/25
teguul 2 egneend tabij bolohol yum kkk
Зочин · 2015/09/25
Үйлчилгээ гэнэ шүү. Энэ бол үйлчилгээ биш хулгай шүү дээ.