Хан-Уул дүүргийн багш нар Монголын багш нарын баярын 49 дэх өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, оны шилдгүүдээ тодруулан шагнал урамшуулал гардууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн төрийн ба төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн 300 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Дүүргийн багш нарын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Буяндалай, ХУД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг, ХУД-ийн Засаг даргын орлогч  Анхбаяр, ХУД-ийн засаг даргын орлогч С.Баасандолгор, НБГ-ын орлогч дарга Р.Түвшинбат, ХУД-ийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б. Булган, ХУД-ийн БХ-ийн дарга  С.Эрдэнэчимэг нар оролцож БСШУЯ, НЗД, НБГ, Дүүргийн ЗД, Боловсролын хэлтсийн шагналыг гардуулан өгч, багш сурган хүмүүжүүлэгчдийн цаашид ажиллах урам зоригийг бадраан, эрч хүч өгсөн юм.

Монгол Улсын засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 12 багш, БСШУЯ-ны Хүндэт жуух бичгээр 23 багш, Нийслэлийн боловсролын газрын шагналаар 86 багш, Дүүргийн засаг даргын шагналаар 9 багш, Боловсролын хэлтсийн шагналаар 3 багш шагнагдсан байна.

Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн  үр дүнг индексээр дүгнэх журмын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  35 багш нийтдээ  48.0  сая төгрөгөөр шагнагдлаа.

Түүнчлэн боловсролын салбарын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа шилдэгүүдээ  тодруулсан бөгөөд Сургуулийн өмнөх боловсролын  Дүүргийн шилдэг багшаар 65 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БҮЛГИЙН БАГШ  Э.ГАНДОЛГОР ,Ерөнхий  боловсролын сургуулийн Дүүргийн шилдэг багшаар 15 ДУГААР СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ Н.ЭРДЭНЭБИЛЭГ ,Дүүргийн шилдэг арга зүйчээр 29 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН АРГА ЗҮЙЧ П.БАТЧИМЭГ, Дүүргийн шилдэг сургалтын менежерээр 118 ДУГААР СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР Д.ЦЭНДСҮРЭН , Дүүргийн шилдэг эрхлэгчээр 28 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ Т.САРАНТУЯА, Дүүргийн шилдэг захирлаар 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Р.ӨЛЗИЙХИШИГ, Дүүргийн 2015 оны тэргүүний цэцэрлэгээр С.ЭРДЭНЭЧИМЭГ ЭРХЛЭГЧТЭЙ 71 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ , Дүүргийн 2015 оны тэргүүний сургуулиар Ө.ШҮРЭНЦЭЦЭГ ЗАХИРАЛТАЙ 15 ДУГААР СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН тус тус шалгарч Дүүргийн Засаг даргын Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС