Би нөхөртэйгээ суугаад  4 жил болж байна. Сайн муугаа мэдэлцдэг болохоор  салах тухай хэн хэн маань бодож байгаагүй.  Нөхөр  сарын  15 өдөр нь хөдөө байдаг болохоор нөхөртэй эсэхдээ хааяа эргэлздэг байсан.  Тэр үедээ  нэг залуутай учирсан.

Нөхрөөс минь илүү хайрлаж, халамжилж, намайг эрхлүүлдэг, хүн хайрлахгүй байхын аргагүй сайн хүн.  Нөхрийг эзгүйд хамт байж байгаад явдаг, намайг унтуулчихаад гэртээ харьдаг, аав шиг минь үнэрлэдэг, эхнэрээс нь харамламаар л тийм л сайн хүн. Одоо ч байгаа л даа.  Гэхдээ би нөхрөөсөө биш тэр хүнээсээ жирэмсэн болчихлоо.  Хэлээгүй байгаа.  Өөрөөс нь жирэмсэн болсонг мэдээгүй байгаа.

Нөхөр  маань хааяа зодож, агсам тавьдагийг эс тооцвол  сэтгэл сайтай хүн.  Нэг гэрт амьдарч байгаа ч батлуулаагүй.  Нэгэнт нөхрөөсөө өөр хүнээс жирэмсэн болсон болохоор салдаг юм билүү?  Өөрөөс нь биш өөр хүнээс жирэмсэн болсонг мэдвэл бөөн юм болох байх. 

Би өөрөө хүүхэд хүсэж байгаа болохоор авхуулах талаар огт бодохгүй байна.  Нөхрөөсөө салах уу? Болих уу