Манай нийслэлд орой, үдшийн цагаар ч хүмүүсийн хөдөлгөөн огт тасардаггүй газрын нэг бол БГД билээ. Тэгвэл тус дүүргийн нутаг дэвсгэрт биеэ үнэлэлт хэрээс хэтэрсэн байна. Саун массажны газар гэх нэрийдлээр биеэ үнэлэлтийг зохион байгуулдаг гэнэ.

Жишээлбэл, БГД-н нутаг дэвсгэрт буюу 3-р эмнэлэгийн автобусны буудлын урд байрлах массажны газрыг биеэ үнэгчдийн үүр уурхай гэхэд болно. Учир нь тус газар биеэ үнэлэлт явуулдагаараа хамгийн алдартай нь бөгөөд түүнийхээ хэрээр үйлчлүүлэгчдийн цуваа огтхон ч тасардаггүй ажээ.

Энэхүү газрын эзэн нь Саруул гэх нэрээр садар самууны ертөнцөд танигдсан А гэгч “нууц хатагтай” байдаг гэнэ. Тэрбээр биеэ үнэлэлтийг зохион байгуулж, байр сууцаар хангасаныхаа хөлсөнд тэднээс татвар авдаг байна. Нэг биеэ үнэлэгч хамгийн багадаа нэг шөнийн дотор 100 орчим мянган төгрөгийн ашиг олдог байна. Ингэхээр таван биеэ үнэлэгчтэй саун ганцхан шөнийн дотор 500 мянган төгрөгийн татвар авдаг нь тодорхой болж байгаа юм. Түүнчлэн сайн ажилласныхаа хэрээр нэг шөнөдөө сая гаруй төгрөгийн татварыг биеэ үнэлэгч нараас хураадаг талаар албан бус эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.

Ийнхүү хууль сахиулагчдаас эмээлгүй шөнө бүр биеэ үнэлэлтийг зохион байгуулж буй “нууц хатагтай” А-д хэн хариуцлага тооцох вэ? Ямартай ч биеэ үнэлэлтийн үүр уурхай болсон тус сауны үүд хаалга нээлттэй хэвээр л айна. Эсвэл энэ хүн цагдаагийн байгууллагыг эрхшээлдээ оруулчисан юм болов уу.