Сүүлийн үед охид хүүхнүүд гоо сайхны мэс заслын аргаар хөхөө томруулах мэс засал ихээр хийлгэх болсон билээ. Тэгвэл энэ төрлийн нэгэн шинэ эмчилгээ гарсан нь гоо сайхны газруудад тун эрэлттэй байгаа аж.

Цус сорогчийн хөхний гоо сайхан хэмээн нэрлэсэн энэ эмчилгээнд тариа л ашиглах аж. Эхлээд эмч тухайн өвчтөнөөс хэсэг хэмжээний цус юүлэн авах ба үүний дараа хөхөнд нь тусгай зориулалтын тариа шахдаг байна. Ингэснээр тухайн эмэгтэй хөх өмнө байснаасаа том хэмжээтэй болох гэнэ. Энэ эмчилгээний нэг курс нь 1800 долларын үнэ ханштай байгаа юм.