Монголын хөгжмийн урлагт хүч төрөн гарч хөлбөмбөгийн спортын гоё сайхныг магтан дуулдаг байсан дуучин бол Rapper Danka билээ. Тэрээр өөрийн тайзны нэрээ сольж D.N.K хэмээх нэрээр уран бүтээлээ туурвиж эхлээд байгаа юм.

D.N.K хэмээх нэрийг бид сүүлийн үед шинээр төрөн гарч байгаа олон ч уран бүтээл дээрээс харсан. Тэгвэл реппер залуу маань энэ удаад өөрийн шинэ нэрээр уран бүтээлээ эхлүүлээд байгаа бөгөөд цомгийн ажилдаа ханцуй шамлан ороод байгаа юм.

Энэ удаагийн мэдээллээрээ бид түүний анхны цомогт багтсан уран бүтээл "Охин" дууны клипыг хүргэж байна. Энэхүү дуугаа тэрээр дуучин Баярцэнгэлтэй хамтран дуулжээ. Дууны клипыг "Roll films"-ын хамт олон бүтээсэн бол үг аяыг реппер маань өөрөө бичжээ.

Ийнхүү уншигчиддаа болоод Монголынхоо бүх сайхан аавууд, аавын бяцхан охиддоо зориулаад реппер D.N.K feat Баярцэнгэл "Охин" дууны клипыг хүргэж байна. Түүний цомгийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.facebook.com/DankaRapper?fref=ts пэйж хуудсаас авах боломжтой юм.

www.Urlаg.mn