Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн баруун хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 7-9 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос шөнөдөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Баян-Өлгийн нутгаар хүйтэрч 11-16 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч Говьалтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Улаангом орчмоор 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хүйтэрч 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Халхголын саваар 6-11 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Дорноговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.