НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САР ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2015.10.26, Даваа гараг
Билгийн тооллын: Шинийн 14
Наран ургах шингэх: 07.50-18.02
Үс засуулбал: Эд мал арвидна
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, огторгуйн үүдийг сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, насны хүчийг арвитгах, угаал үйлдэх, бэр авах, эм найруулах, насны абшиг, насан бүтээлийн зан үйл хийгээд ураг садан бололцох, худалдааг үүсгэх, арвижуулах үйл, сүм дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах худалдан авахад муу.

Өвчин болбол машид сэрэмжлэн хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай ирвэгэнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай хэмээмүй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой.