Ихэнх нутгаар үүлшиж, баруун зүгийн нутгийн ихэнх, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халхголын саваар 3-8 градус хүйтэн, Говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 1-3 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өпөртөө зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завханы нутаг, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр 11-16 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр хүрч явган шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.