Apple-ийн музейгээр аялахуй
2015/10/30
Аpple Inc.(анхны нэр нь Apple Computer, Inc.) нь компьютерийн програм хангамж, суурин компьютер болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгсэлийг загварчлан зохион бүтээн, борлуулдаг Америкийн компани юм.
1976 онд анх Стивен П. Жобс, Стивен Г. Возниак нар үүсгэн байгуулсан бөгөөд хамгийн анхны компьютер нь Жобсын гэрийн гараажинд бүтээгдсэн. Хуванцар гэр, өнгөт график бүхий Аpple II (1977) компьютер уг компанийг амжилтанд хүргэж, олон нийтэд анх удаагаа хувьцаагаа нийлүүлсэн 1980 он гэхэд Аpple компанид 100 сая долларын орлого оруулжээ. Майкрософт корпорацийн үйлдлийн системийг суурилуулсан IBM-ийн PC 1981 онд зах зээлд гарсан нь Аpple компаний персонал-компьютерийн зах зээл дахь удаан хугацааны өрсөлдөөний эхлэлийг тавьсан юм. 1984 онд үйлдвэрлэгдсэн Макинтош бол график хэрэглэгчийн интерфэйс болон хулганы хэрэглээг нэвтрүүлсэн хамгийн анхны персонал компьютер байлаа. "Маc" эхэндээ тааруухан борлогдож, 1985 онд Жобс ажлаасаа гарсан хэдий ч яваа яваандаа десктоп үйлдвэрлэх зах зээлд өөрийн нүхийг олсон юм. Энэ завсар Майкрософтын Виндоус үйлдлийн систем Аpple-ын зах зээлийн эзлэх хувийг булаан авч байлаа. Аpple 1997 онд Жобсыг буцаан ажилд авав. Тэрээр iMac гэх мэт шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж, компанийг дахин өндөр үр ашигтай ажиллуулж эхлэв. Аpple 2001 онд iTunesхэмээх MP3 форматад хувиргасан хөгжим тоглуулагч програм, MP3 хөгжим тоглуулагч зөөврийн iPod бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, 2003 онд томоохон дуу бичлэгийн компаниудын дууг интернэтээс татаж болохуйц МP3 форматаар интернэтэд зарж эхэлсэн юм. 2007 онд анхны мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утас болох iPhone-г худалдаанд гаргасан. 2010 онд iPad нэртэй таблет компьютерийг гаргажээ. 2011 оны 10 сард iPhone 4S-г танилцуулан дэлхий дахинд шинэ хувьсалыг хийсэн.