Рум улсын нийслэл Бухарестад ноцтой галын осол гарчээ. Тодруулбал, Энэ сарын 30-31-нд шилжих шөнө буюу баасан гаригийн орой Colectiv клубт үнэ төлбөргүй рок тоглолт болжээ. Тус тоглолтод ойролцоогоор 400 хүн хүрэлцэн ирсэн байна. Харин галтай үзүүлбэрийн үеэр таазанд байсан чимэглэл үүд шатаж эхэлсэн ба тун удалгүй жижиг хэмжээний дэлбэрэлт болжээ.

Ийн олны дунд үймээн самуун дэгдэж заалнаас гарах ганц гарцын өмнө чихэлдэж нэг нэгнээ түлхэж эхэлсэн байна. Ослын улмаас 27 хүн амиа алдаж, 180 гаруй хүн бэртэж 50 хүн эмнэлэгт хүргэгджээ. Түүнчлэн 25 хүний биеийн байдал муу байгаа учир нас барагсдын тоо нэмэгдэх магадлалтай байна. Эмнэлэгт хүргэг дэгсэн иргэдийн ихэнхи нь 14-16 насныхан байжээ. Эмнэлгийн удирдлага ард иргэдээс цусаа хандивлаж тус болохыг уриалав.

 

Орчуулсан: Билгүүн

 

Эх сурвалж: http://sobesednik.ru/