"Абу Даби-2015" олон улсын жудо бөхийн холбооны олимпийн эрхийн оноо олгох Гранд Слам тэмцээний сүүлийн өдөр манай тамирчдаас 90 кг-ын жинд ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны бөх ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар аваргын алтан медаль хүртлээ.

Тэрбээр аваргын төлөө Нидерландын бөх тэмцээний чансааг тэргүүлэгч Ноёл ван Ти Эндтэй барилдаж, 4:25 минутад үүрэх мэхээр цэвэр ялж, Их дуулга ангиллын анхны түрүүгээ авлаа. Харин -78 кг-ын жинд ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд хүрэл медалийн төлөө Нидерландын бөхөд ялагдсанаар шагналт тавдугаар байранд шалгарлаа. Ингэснээр манай тамирчид Абу Дабигийн "Гранд Слам"-ыг 1 алт, 1 мөнгө, 1 тавдугаар байрын шагналтай дуусгаж байна.