Хятадын Аньхуй мужид нэгэн хөгжилтэй ч гэмээр үйл явдал болжээ. Нэгэн эмэгтэй санамсаргүй байдлаар барилгын ханан дунд гацчихжээ. Харин орон нутгийн хүмүүс түүнийг сүнс гэж айж мэгдэн түүнд туслалгүй нэлээд удсан аж.

Тухайн эмэгтэй нь харанхуйд гэр рүүгээ явж байхдаа замаа товчлон явахаар барилгын хажуугаар гарахдаа тоосгоны хананы хажуу руу унан тэндээ гарч чадалгүй гацжээ. Хамаг аргаа барсан эмэгтэй хүмүүсээс тусламж гуйн орилсон ч түүнийг тоох хүн байсангүй. Учир нь харанхуй шөнөөр орилж байгаа эмэгтэйг оршин суугчид нь сүнс гэж бодон эмэгтэйн байгаа газар руу огтоос зүглээгүй гэнэ.

Ашгүй үүр цайж шөнөжин орилж, хүчээ барсан эмэгтэй арай хийж тусламж эрэн орилсноор ойролцоо явж байсан хүн анзааран тусламж дууджээ.