Ираны залуу жүжигчин Садаф Тагериан шашныхаа уламжлалт ёс заншилыг эсэргүүцэн нүүр хаалт буюу гивлүүргүй зургаа олон нийтийн сүлжээгээр нийтэлсэн нь олон хүний дургүйцлийг хүргэжээ.

Лалын шашны дагуу эмэгтэй хүн олон нийтийн газар гивлүүртэй явах хэрэгтэй гэсэн баримтлалтай. Харин үүнийг залуу бүсгүй эсэргүүцсэн аж. Үүний улмаас Тегераны эх баригчид бүсгүйг ичгүүр сонжуургүй үйлдэл гаргалаа хэмээн эрс буруушааж, түүнийг кинонд тоглохыг хориглосон байна.