Монголын нийтийн дууны ертөнцөд залуу шинэ үеийнхэн хүч түрэн орж ирж буй энэ цаг үед өөрийн гэсэн өнгө аяс, дуу хоолойгоороо олонд танигдан буй залуу дуучдын нэг бол авьяаслаг уран бүтээлч Г.Даваадалай юм. Түүнийг эрхэм уншигчиддаа танилцуулан, шинэ дууных нь клипийг хүргэж байгаадаа таатай байна.

Түүний анхны уран бүтээл болох ээжийн тухай уянгалаг сайхан дуу нь гарсан даруйдаа олонд таашаагдсан бөгөөд сонсогчдынхоо чихийг баясгаж, сэтгэлийг тайтгаруулах болсон гэнэ. Тодруулбал Г.Баярын шүлэг, Ц.Батхуягийн ая “Ээжийгээ санахаар” хэмээх сайхан уран бүтээл нь ард түмний дунд хоногшин үлдсэн ээжийн тухай дуунуудын нэгэн адил ачлалт ээжийгээ магтан дуулсан дуу юм.

Ингээд Монголын хөгжмийн урлагт өнгө нэмэн гарч ирж буй залуу уран бүтээлчдээ амжилт хүсээд, Үзэсгэлэн төгөлдөр ээжүүддээ зориулан дуулсан “Ээжийгээ санахаар” дууг нь та бүхэндээ хүргэе.