Энэхүү тайрсан туурай бүхий  хэцүү тавилантай морьд сүүлийн долоон жилийн турш ийнхүү зовж байгаа ажээ.  Эдгээр морьд Германы Бремен хотноо байдаг ба дахийг нь буруу хадсан дархан нас барснаас үүдэлтэй гэнэ. Өдгөө тайрсан туурай бүхий  нийт 16 морь байгаа бөгөөд тэд туурайнаасаа болоод амбаараасаа гардаггүй гэнэ.  Морины эзэн 43 настай Бернд Кристоф 20 адуутай бөгөөд 16 нь ийм туурайтай гэнэ.