Чой Жи Вугийн тухай
2015/11/05
"Анхны хайр”, "Өвлийн хайрын дуу”, “Диваажингийн шат” зэрэг драмуудаар нь та бидний сайн мэдэх Солонгосын алдарт жүжигчин, загвар өмсөгч Чой Жи Вугийн талаар уншигч та бүхэндээ танилцуулж байна.Тэрбээр Өмнөд Солонгосын Пажу хотод 1975 оны зургадугаар сарын 11-нд мэндэлсэн бөгөөд анх 1994 онд МВС телевизийн шалгаруулалтад оролцож, жүжигчний гараагаа эхэлсэн байна. Ингээд 1996 онд “Анхны хайр” олон ангит кинонд тоглосон нь түүний алдар хүндийн эхлэл байсан гэж болно. Төд удалгүй тэрбээр “Өвлийн хайрын дуу” драмд тоглож Солонгост төдийгүй Япон болон төв Азийн улс орнуудад алдаршсан юм.
Тэрбээр аеробик бүжгээр хичээллэдэг бөгөөд 39 нас хүртлээ хүнтэй суугаагүй нь түүний муухай ааштай холбоотой гэнэ. Алдарт жүжигчин бүсгүй асрамжийн газарт очихоороо хүүхдүүдэд яг л ээж шиг нь байж чаддаг хэрнээ эрчүүдтэй харилцахаараа муухай аашилж эхэлдэг аж. Тодруулбал хоёр ч кинонд хамтран тоглосон Бэй Юн Жун түүнтэй хайрын романс үүсгэсэн ч түүний муухай аашнаас болоод бүтэлгүйтэж байжээ. Жүжигчин Lee Jin Wooк түүнтэй хамгийн удаан хугацаанд буюу гурван жил үерхсэн байна. Жи Ву жилдээ 3-4 удаа гоо сайхны мэс засал хийлгэдэг аж. Харин 2009 онд Солонгосын хамгийн их ашиг орлого олсон эмэгтэй жүжигчнээр тодорч байжээ. Мөн Сөүлд 3-4 сая доллароор үнэлэгдэх хоёр давхар хаусанд оршин суудаг байна. Гэхдээ тэрбээр одоогоор Япон улсад суурьшин амьдарч байгаа бөгөөд хамгийн сүүлд “Сэжигтэй гэрийн үйлчлэгч” олон ангит кинонд тоглосон байна.
Н.Ганчимэг
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
Зочин · 2015/11/05
Ene svvldee gachin himmel ebgvi tsaraitai gants bie abgai bolj duusah shinjtei XXA
дангаамаа · 2015/11/05
хөөрхөн юмаа охидоо ийм болгохсон