2016 онд гарахаар хүлээгдэж буй ТОП-20 кино /цуврал-1/

  1. DEADPOOL


Уэйд Уилсон бол хөлсний алуурчин. Тэрбээр цэргийн маш нууц ”Weapon X” төслийн амжилтгүй туршилтын золиос болсон ч асар их хүч чадал, хурдтай болохын зэрэгцээ шархаа хурдан эдгээх чадвартай болсон байна. Харамсалтай нь өндөр үнээр бүтсэн төслийн үр дүнд түүний эсүүд тогтмол өөрчлөгдөж, сэтгэцийн өөрчлөлттэй болдог. Уйлсоны хүсэж буй зүйл бол ердөө л тайван амьдрах байв. Гэвч хорвоо түүнд дэндүү хатуу хандах болно.
Тус кино нь 2016 оны 2-р сарын 4-нд нээлтээ хийх юм байна.

 

  1. Warcaft

Олон жилийн турш яригдсан “Warcraft” киноны албан ёсны трейлер гарчээ.

Киноны үйл явдал Азеротод өрнөх болно. Орк болон хүмүүс анх тааралдснаар зөрчилдөөн хэрхэн үүссэнийг харуулах болно. Альянсын дотор болох маргалдаанд хүмүүс Андуин Лотарын удирдлага доор Дуротан ахлагчтай оркуудтай дайтах болно.
Энэхүү уран бүтээл нь 2016 оны 5 сарын 25-нд нээлтээ хийх юм байна.

 

  1. Бэтмэн ба Супермэн: Шудрага ёсны уналт

Метрополис хотын баатар болох Супермэны зүйрлэшгүй их хүч чадал дэлхийн иргэд рүү чиглэж магадгүй аюулаас Готэм ситигийн харуул /Бэтмэн/ эмээж түүнийг тулаанд дуудах болно. Хүмүүс хэний талд орохоо мэдэхгүй агуу баатарууд хоорондоо тулалдаж байх зуур Дэлхийд урд нь тулгарч байгагүй том аюул нүүр тулан ирэх болно. Киногоо 2016 оны 3-р сарын 23-нд хүлээн авч үзээрэй

 

  1. Suicide squad

2016 оны 8 сарын 4-нд нээлтээ хийх уг кино хүлээлт үүсгээд байгаа киноны нэгд зүй ёсоор орж байгаа. Засгийн газар бүлэг хорон санаатанд дахин боломж олгоно. Гол шалтгаан нь тэд даалгавараасаа амьд эргэж ирэх нь юу л бол. Бидний дуртай супер баатруудын дайснууд дэлхийг аврах болов уу?

 

  1. The Jungle Book

Та бидний сайн мэдэх Мауглигийн тухай кино 2016 оны 4-р сарын 7-нд нээлтээ хийх юм байна.

Мэдэхгүй нэгэнд нь зориулж нэмэлт тайлбар хүргэхэд гэрээсээ төөрч ойд чонын сүрэг, баавгай, шилүүс гэх мэтийн амьтадын хараан доор өсөж торних хүүгийн амаргүй амьдралын тухай “The Jungle book” киноноос үзээрэй.

 

Бэлтгэсэн Г.Билгүүн