Монголын загварын ертөнцийг дэлхийд сурталчлах их үйлсийг дэлгэрүүлж байдаг “Шилмэл загвар”-ынхан Өмнөд Хятадын Наннинь хотноо өнгөрсөн 6–р сарын 28-аас 07-р сарын 14-ний хооронд болсон олон улсын мэргэжлийн супер моделийн тэмцээнд амжилттай оролцоод  иржээ. Азийн супер моделийн тэмцээн нь олон улсын загварын ертөнцийн томоохон арга хэмжээнд тооцогддог бөгөөд  Азийн орнуудаас тухайн улсуудаасаа тус бүр хамгийн  шилдэг  3 модель оролцож, ур чадвараараа өрсөлддөг аж.

    “Шилмэл Загвар Ордон”-оос жил бүр “Mongolian Beauty” тэмцээнийг зохион байгуулж, шалгарсан шилдэг моделиудыг энэхүү нэр хүнд бүхий тэмцээнд бэлтгэн оролцуулдаг уламжлалтай. Энэ удаагийн тэмцээнд “Mongolian Beauty 2012” тэмцээний ялагч Б.Дулмаа топ 10-т шалгарч Азийн топ модель өргөмжлөлийг хүртлээ.

    Шилмэл загварын ордон нь Азийн Супер Моделийн тэмцээнийг зохион байгуулагчидтай  хамтран ажиллах гэрээг байгуулснаар  5 дахь удаагаа Монголоос загвар өмсөгчдийг бэлтгэн оролцуулж байна.

    2009 Азийн Супер Моделийн тэмцээнд топ модель О.Уянга 2-р байр, Э.Сэлэнгэ топ 10т шалгарч ,2011 онд загвар өмсөгч  О.Ариунзул  2-р байрт шалгарч удаахи оны тэмцээнүүдээс  загвар өмсөгч Т.Батцэцэг, Т.Туяамаа, Ц.Алтантуяа,Б.Дулмаа нар  топ 10-т шалгарч Азийн топ  моделиор өргөмжлөгдсөн.

    Наннинь хотноо 14 хоног үргэлжилсэн энэ удаагийн тэмцээнд Австрали, Вьетнам, ОХУ, Башкирстан, Монгол, Солонгос, Хятад, Тайвань, Шинэ Зеланд , Энэтхэг зэрэг орнуудын загвар өмсөгчид оролцож мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөж , харилцан бие биенээсээ суралцаж өөрсдийн орны соёл улмаар загварын хөгжлийг сурталчлах гэгээлэг арга хэмжээ болж өнгөрчээ.

 photo 118_zpsf6410614.jpg  photo 115_zps414d4630.jpg  photo 119_zpsf145a916.jpg  photo 114_zpsc70cb0e6.jpg  photo 116_zps71d7d2ec.jpg  photo 117_zps3df0d45e.jpg  photo 113_zps663e8e81.jpg  photo 1111_zps945d7e00.jpg    photo 1113_zpsa0dd1361.jpg  photo 111_zpsdf2118d6.jpg   photo 112_zps0def7400.jpg photo 1114_zps9d73cc23.jpg