Нийслэлийн Хот тохижилтын газраас нийслэлийн иргэд сэтгэл ханамжтай, эрүүл таатай аж төрөхөд нь зориулж  гудамж талбайг зүлэгжүүлж, цэцэгжүүлэх ажлыг эрчимтэй хийж байна.Нийслэлийн ногоон байгууламжид бүхэлд нь 4,5 тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд  цэцэгжүүлэх ажилд 315 сая төгрөг гаргажээ. Нээлттэй тендерээр “Фармаци гарант” ХХК  шалгарч, Хот тохижилтын газарт нэг наст цэцгийн үрсэлгээ нийлүүлсэн байна. Энэ зун хотын гудамжийг цэцгээр гоёж байгаа бол дараа жил ландшафтын төлөвлөлт, загварыг сайжруулж, ногоон байгууламжийг арчилна хэмээн албаныхан мэдэгдлээ.

 

Б.Заяа