“Камертон 2” шоунд амжилттай оролцон өөрийн авьяасыг харуулсан залуу дуучин Г.Манлай бие даасан уран бүтээлүүдээ гаргаж эхэллээ. Тэрбээр энэ удаад “Brotherhood” уран бүтээлийн нэгдлийн шинэхэн уран бүтээл болох “Том толгойтын романс” романтик инээдмийн киноны дууг дуулжээ. “Baby” нэртэй уг дууны үгийг А.Түвшин, аяыг О.Отгонжаргал зохиожээ. Дашрамд дурьдахад “Том толгойтын романс” киноны өөр нэг дууг залуу дуучин Хишигдалай, Зоригт нар дуулсан билээ.