Монгол банкнаас өнөөдөр гадаад улсад эмчлүүлэгч Монгол иргэдийн зардлын судалгааг өөрийн цахим хуудсанд байршуулжээ. Тус судалгааг 2011-2014 онд гадаад улс руу эмчлүүлэх зорилгоор аялсан Монгол иргэдийн зарцуулсан нийт зардлын дүнг тодорхойлж цаашид төлбөрийн тэнцлийн статистикт ашиглагдах эмчилгээний зардлын таамаг тооцоог шинэчлэх зорилгоор хийжээ.

Судалгааны үр дүнд гадаад улсруу эмчлүүлэх зорилгоор аялж буй Монгол иргэд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Тайланд, Энэтхэг улсад эмчлүүлдэг бөгөөд 2011-2014 онд жилийн дунджаар тус улсуудад эмчлүүлэгчдийн тоо 13684 иргэн байгаа юм. Гадаад улс руу эмчлүүлэх зорилгоор аялсан Монгол иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулжээ.

Мөн 2011-2014 онд зөвхөн улсын төсвөөс жилд дунджаар 152 иргэнд 330 мянган ам.долларыг олгосон тоо баримт байна.

Т.Буянаа