“Хөдөө аж ахуйн машины засвар, үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг, сургалт өнөөдөр ХААИС-ийн Хатан туул театрт эхэллээ.

Манай орны хувьд Хөдөө аж ахуйн техникийн засвар үйлчилгээ нэлээд хоцрогдсон. Тиймээс БНСУ дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай туршлага, Монгол улсад нэвтрүүлэх боломж, засвар үйлчилгээний соёлын талаар мэргэжилтнүүдэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор тус хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулж байна.

Тухайлбал, ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Есөн-Эрдэнэ “МУ-ын ХААТ-ийн засвар, үйлчилгээний бодлого”, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн ахлах мэргэжилтэн Ч.Цэвэгжав “Бага мехникжуулалт болон техникийн саатал”, ХААИС-ийн докторант Л.Лхагвасүрэн “БНСУ-ын ХАА-н фермерийн техникийн засвар, үйлчилгээний асуудлын шийдвэрлэлт”, МУ-ын зөвлөх инженер Г.Батдэлгэр “Үр тарианы аж ахуйн тракторын зонхилох эвдрэл, гэмтлийн судалгаа” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

 

Мөн БНСУ-ын Хөдөө аж ахуйн хөгжлийн төвөөс 4 мэргэжилтэн уригдан ирсэн бөгөөд тэд улс орныхоо туршлагаас хуваалцаж, практик сургалт зохион байгуулна.

 

 

нэхүү хэлэлцүүлэг, сургалтыг ХХААЯ, Монгол, Солонгосын хамтарсан Кориа байгууллага, ХААИС хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ХХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Газар тариалангийн компаний мэргэжилтнүүд, багш, оюутан, судлаачид оролцож байна. Сургалт, хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжилнэ.