Баасан гарагийн шөнө зуу гаруй хүний амийг авч одсон гэмт халдлагын үеэр Парисчууд фейсбүүкийн SAFETY CHECK-н ачаар аврагдсан тухай ярьж байна.

Францад амьдардаг гэсэн жагсаалтанд орсон хүмүүсийн фейсбүүкээр халдлагын тухай мэдээлж, та аюулгүй газар байна уу гэж асуусан байна.

Иргэд SAFETY CHECK-н тусламжтайгаар халдлагын тухай мэдээллийг авч, мөн бусад найз болон дотны хүмүүстэй хэл дуулгаж чадсан байна.

2014 оны 10-р сард фейсбүүкээс аюул гамшгийн тухай мэдээллийг сануулах SAFETY CHECK-г нэвтрүүлсэн юм.

Та фейсбүүкт өөрийн оршин суугаа газрын тухай мэдээллийг оруулсан бол тухайн газар аюул гамшиг болсон үед таныг аюулгүй газар байгаа эсэхийг асуудаг байна.

Тус мэдээллийг авсан фейсбүүк хэрэглэгч өөрийн найзуудад сануулдаг аж.

Фейсбүүк хэрэглэгчид гэмт халдлагын тухай урьдчилан сануулсан найзууддаа баярлаж, амь аврагдсандаа талархал илэрхийлж байна.

Халдлага болж буй газруудаас түргэн холдох, мөн тухайн газар руу явахгүй байхыг анхааруулсан байна.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn